argireline nedir / Yüz Sarkması Nasıl Geçer, Doğal Yöntemler ve Maskeler | Cilt Bakımı | Cilt, Yüz, Maske

Argireline Nedir

argireline nedir

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын анхны 132.38 У/М гүүрэн дээр зам төмрөө угсарч дуусжээ

Монголын төмөр зам ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн хүрээнд нийт 27 гүүр барихаар төлөвлөгдсөн.

Уг төмөр замын трассын 3 дахь буюу ПК-369+011 цэгт байрших “Туулын гүүр далай” туслан гүйцэтгэгч компанийн хариуцсан 132.38 у/м гүүр дээр 09 дүгээр сарын 07-ны өдөр галт тэргээр зам төмөр тавьж турших ажил амжилттай зохион байгуулагдсан байна.

“Туулын гүүр далай” ХХК-ийн ажлын явц өнөөдрийн байдлаар 98,99 хувьтай, харин нийт төмөр замын хэмжээнд төлөвлөгдсөн 27 гүүр барих ажил 76.81 хувьтай үргэлжилж байна.

27 гүүр нь нийт 2427,7 у/м байх ба 252 дам нуруу, 164 тулгуур, 956 өрөмдмөл шон сууриас бүрдэнэ.

Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК

Ливанд цөмийн бөмбөг дэлбэрэв үү

Мягмар гарагт Ойрх Дорнодын Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод дараалсан хоёр дэлбэрэлт болсноос 73 хүн амь үрэгдэж, олон мянган хүн шархджээ. Хохирлын тоо цааш нэмэгдэх нь тодорхой байна. Хоёр дахь дэлбэрэлт нь илүү хүчтэй болж, агаарт улбар шар өнгийн асар том мөөгөн үүл үүсгэжээ. Эрэг хавийн барилгууд газрын хөрстэй тэгшлэгдэж, Бейрут хот даяар хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна. Ливаны эрүүл мэндийн яам одоогоор 73 хүн амь үрэгдэж, 3,700 хүн шархдсаныг бүртгэжээ. Дэлбэрэлтийн чимээ Ливан орон даяар сонсогдоод зогсохгүй 240 км зайтай оршдог, Газрын Дундад Тэнгисийн зүүн хэсгийн Кипр аралд мэдрэгдсэн байна. Бейрутын оршин суугчид дэлбэрэлтийг “атомын бөмбөг”-тэй зүйрлэн ярьжээ. “Атомын бөмбөг дэлбэрвэл ийм зүйл болох байх. Би амьдралдаа их юм үзсэн, гэхдээ ийм зүйлийг харж байсангүй. Бүр 1975-1990 оны иргэний дайны үеэр ч ийм дэлбэрэлт болж байгаагүй. Эрэг хавийн бүх байшин сүйрлээ” гэж Бейрутын уугуул 70 гаран настай Макрухи Ерганьян ярьж байна. Түүний 91 настай авга ах дэлбэрэлтийн үеэр шархдаж, дараа нь нас баржээ. Дэлбэрэлтийн шалтгаан тодорхой болоогүй ч боомтын агуулахад хууль бус тэсрэх бодис хадгалагдаж байсан байж болзошгүйг Ливаны аюулаас хамгаалах албаныхан мэдэгдсэн байна. Ливаны ерөнхийлөгч Мишел Аун үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулж, Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлажээ. Ерөнхий сайд Хассан Диаб өнөөдрийг буюу Лхагва гарагийг үндэсний гашуудлын өдөр болгох шийдвэр гаргасан байна. Хөрш Израйлийн засгийн газрын төлөөлөгч тус улс уг дэлбэрэлттэй ямар ч хамаагүйг мэдэгджээ. Хэдийгээр Израйль нь Ливан улстай дайсагнасан харилцаатай байдаг ч тусламж үзүүлэх санал тавьсан байна. АНУ болон Ойрх Дорнодын улс орнууд Ливаны засгийн газарт эмгэнэл илэрхийлцгээжээ. Сүүлийн саруудад эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Ливан улсад энэ дэлбэрэлт асар том гарз учруулж байна. Ливаны ерөнхий сайд гамшгийн дараах сэргээн босголтод тусламж үзүүлэхийг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудад хандан уриалжээ.

Эх сурвалж: AFP

nest...

batman iftar saati 2021 viranşehir kaç kilometre seferberlik ne demek namaz nasıl kılınır ve hangi dualar okunur özel jimer anlamlı bayram mesajı maxoak 50.000 mah powerbank cin tırnağı nedir